Компьютерийн гар буюу зүгээр л Гар нь компьютерт гаднаас мэдээлэл оруулдаг хэрэгсэл юм.
Компьютерийн гарнууд нь тэгш өнцөгт хэлбэртэй товчнуудын иж бүрдэл байдаг. Товчлуурууд дээр нь үсгүүдийг сийлсэн, хэвлэгдсэн, эсвэл наасан байдаг ба нэг товчлуурыг дарахад нэг бичигдсэн дүрсийг компьютер дээр гаргана. Харин зарим үед нэг дүрсийг гаргахад 2 буюу түүнээс дээш товчлуурыг зэрэг эсвэл тогтсон дарааллаар дарах ёстой болно. Мөн зарим товчлуурууд нь дүрсийг гаргахгүй, харин компьютер буюу гарны үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлт хийнэ.
Гар дээр 101-ээс 130 товчлуур байдаг бөгөөд үүнд үсэгт буюу үсгэн мэдээллийг оруулах бичгийн машины стандарт товчнууд, тоо оруулах товчнууд, тусгай үйлдлүүдийг хийх үүрэгтэй товчнууд, дэлгэц дээр курсорыг удирдах товчнууд, мөн сүүлийн үеийн гаруудад буй мультмедиа товчнууд зэрэг багтана
No comments:
Post a Comment